Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин Г.Лхагвацэрэн: Хамгийн сайн хамтрагчаа олсон

Жүжигчин Г.Лхагвацэрэн: Хамгийн сайн хамтрагчаа олсон

581
0
Jujigchin-Jijgee
“Маск” продакшины жүжигчин Г.Лхагвацэрэн
~Хамгийн сайн хамтрагчаа олсон~

Хошин урлагийн тогооноос цойлон гарч ирж буй уран бүтээлчид, одоогийн залуусын хэлдгээр ОД болж буй хоёр бол Г.Лхагвацэрэн буюу Жижгээ, А.Цогтбаяр буюу Цогтоо нар юм.

Tsogtoo_Jijgee
+17 цувралын жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ, А.Цогтбаяр буюу Цогтоо

Санаа зорилгоо уусган нэгтгэвээс хэрхэн амжилтад хүрч, алдрын оргилд хүрч болдгыг харуулан яваа авьяаслаг уран бүтээлчид хэмээн тэднийг дүгнэх нэгэн цөөнгүй.

Ганбаярын Лхагвацэрэн нь Багануур дүүргийн 10 жилийг төгссөн бөгөөд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2009 оноос хойш “Маск” продакшинд жүжигчнээр ажиллаж байгаа.

Хамтлагийнхаа тоглолт, уран бүтээлүүдэд оролцохын зэрэгцээ кинонд тоглох, телевизийн цуврал контент хийх, шоу тоглолтуудад оролцох зэргээр тун завгүй байдаг ажээ.

Г.Лхагвацэрэн буюу Жижгээ:

Jijgee
“Маск” продакшины жүжигчин Г.Лхагвацэрэн

“Ганцаараа хол явна гэдэг бол бүтэхгүй зүйл. Хамтрагч гэдэг зүйл бол маш чухал. Ялангуяа, урлагийнхан бидний хувьд хамтрагчаа зөв олж нөхөрлөх, хоорондоо хэл амаа ололцдог, санал нийлдэг байх хэрэгтэй.

Миний хувьд хамгийн сайн хамтрагчаа олсон. Цогтоо бол надаас насаар дүү, ахаа гэж намайг хүндэлдэг, би ч дүүгээ гэж хүндлэн, итгэдэг” хэмээн нэгэн ярилцлагын үеэр дурджээ.

Ах дүүсийн уран бүтээлийн зам үргэлж дардан байж, уран бүтээлээрээ олон нийтийн соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.

Bad_angel
“Bad Angel” Уран сайхны кино

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here