Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин О.Дөлгөөн: Нимбэгтэй усны “ШИД”-ийг мэдэрсэн

Жүжигчин О.Дөлгөөн: Нимбэгтэй усны “ШИД”-ийг мэдэрсэн

4433
0
Жүжигчин О.Дөлгөөн
Жүжигчин О.Дөлгөөн: Нимбэгтэй усны "ШИД"-ийг мэдэрсэн
Анхлан “Мөрөөдлийн театр” хэмээх айлаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж уран бүтээл, авьяас чадвараараа олон нийтэд танигдсан уран бүтээлч бол О.Дөлгөөн юм. Олны танил эмэгтэйчүүдийн биеэ сайхан авч яваа гоо сайхных нь ертөнц олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг юм.

“Өөрийгөө толинд хараад гутрах үе надад байсан…” Яг энэ үеийг эмэгтэй хүн бүр даван туулдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь өмсдөг байсан хувцсандаа орохгүй байх мэдрэмж буюу төрсний дараах жингийн илүүдэл ихэнх эмэгтэйчүүдийг

Dolgoon 03
Жүжигчин О.Дөлгөөн

сэтгэл гутралд оруулдаг. Тэгвэл О.Дөлгөөний хувьд ч гэсэн энэ үеийг тойрч биш, дайрч гарчээ. “Өмнө нь өмсч байсан өмднүүд шилбэнээс дээш орохгүй, юбка, даашинзууд минь гуянаас дээш явахгүй байх мэдрэмж дахиад турахгүй, дахиад эдгээр хувцаснуудаа өмсөхгүй байх гэж бодоход хүргэдэг юм билээ”

хэмээн нэгэн ярилцлагын үеэр дурдсан байдаг.

Жүжигчин Дөлгөөний нимбэгтэй усны “шид”-ээс хуваалцъя…

Нимбэгтэй ус ууж, ид шидийг нь мэдэрсэн тэрээр унтахынхаа өмнө цэвэр усанд хэрчим нимбэг хийн хөлдөөж, өглөө нь үүгээрээ нүүрээ арчдаг гэнэ.

О.Дөлгөн
Жүжигчин Дөлгөөний нимбэгтэй усны “шид”-ийг хуваалцлаа

Түүний арьсыг олон эмэгтэйчүүд яг л хүүхдийнх шиг булбарай, бас гэрэлтсэн цэвэрхэн арьстай гэж магтдаг. Тэгвэл уг нимбэгтэй мөсний ач гавьяа их. Нимбэг нь царайг гэрэлтүүлж цайруулаад зогсохгүй мөс нь арьсыг чангаруулж, үрчлээг тэнийлгэнэ. Зарим эмэгтэйчүүд зөвхөн мөсөөр нүүрээ арчдаг бол усандаа нимбэг хийн хөлдөөчих нь арьсанд үзүүлэх үр нөлөөг ихэсгэж байгаа хэрэг ажээ.

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйлс, гоо сайхан байдлаараа бусдаас ялгардаг. Дотоод гоо сайхан хэмээх ойлголт нь зан байдал, хүн чанар, суурь хүмүүжил зэргээс хамаардаг бол гадаад гоо сайхан нь тухайн хүний арчаатай эсэхээс хамаардаг болжээ.

Урлагт хүчин зүтгэж, аль ч талаараа олны нүдэнд ил байж охид бүсгүйчүүдэд үлгэр болдог Жүжигчин О.Дөлгөөний энгийн болоод, гоо сайхны жижигхэн “нууц”-аас хуваалцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here