Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин П.Шүүдэрцэцэг “ЭЭЖ” болжээ

Жүжигчин П.Шүүдэрцэцэг “ЭЭЖ” болжээ

1089
0
jujigchin_shuudertsetseg
Жүжигчин П.Шүүдэрцэцэг "ЭЭЖ" болжээ
~Жүжигчин П.Шүүдэрцэцэг “ЭЭЖ” болжээ~

“Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан оролцогч Энжи буюу А.Эрдэнэцэцэг олны хайр хүндэтгэлийг ихэд хүлээсэн нэгэн.

“Бөдөн шувуу чоно хоёр” хэмээх шүлгийг тун ч хэвлүүхэн унших тэрээр дуучин Чулуунчимэгтэй хамтран “Зүгээр л инээмсэглэ” дууг дуулсан бол өчигдөрхөн өөрийн анхны бие даасан уран бүтээлийг олны хүртээл болгожээ.

Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан оролцогч Энжи буюу А.Эрдэнэцэцэг

“Ээж тандаа” хэмээх тус дууны клипэнд жүжигчин П.Шүүдэрцэцэг тоглосон бөгөөд Энжи тун удахгүй өөрийн цомгоо гаргах гэнэ.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг

Мундаг охин минь клип ээ гаргажээ. Хайр татам гэж жигтэйхэн, сэргэлэн цовоо, ухаантай авьяаслаг энхрий охин минь чамдаа хорвоогийн хамаг сайн сайхан бүхнийг хүсье. Хархаар хайр хүрээд надад урьд өмнө нь хэзээ ч мэдрүүлж байгаагүй тийм мэдрэмж үлдээсэн бяцхан сахиусан тэнгэр. Ээж байж үзээгүй мэдрэмжийг энэ охиноос мэдрэх үнэхээр гайхалтай байлаа. Баярлалаа чамдаа гүнж минь хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here