Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин Э.Алдар: Нусаа гоожуулсан бацаан байж!

Жүжигчин Э.Алдар: Нусаа гоожуулсан бацаан байж!

433
0
Жүжигчин Э.Алдар
Жүжигчин Э.Алдар: Нусаа гоожуулсан бацаан байж!
Хошин урлагийн авьяаслаг жүжигчин П.Эрдэнэзаан буюу Заанаатай төрсөн ах, дүү мэт адилхан хэмээн яригддаг “Маск” продакшны жүжигчин Э.Алдар хошин урлагт хөл тавиад багагүй хугацаа өнгөрч буй.

Ихэнх жүжигчин урлагт хөл тавиад драмын, эсвэл түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэг бол Э.Алдарын хувьд үүнээс тэс өөр аж. Түүний энэхүү нууцхан хүсэл бол аймшгийн кинонд тоглох, тэр дундаа бүр алуурчны дүр бүтээхийг хүсч явдаг байна. Ямартаа ч түүний сэтгэлд инээдмийн жанраас өөр төрөлд хүч үзэх гэсэн нууцхан хүсэл байгаа бөгөөд үүнийг нь найруулагчид овоо хараандаа авч, боломж олгох л үлдээд байна.

Харин алдар маань өөрийн цахим хуудаснаа нэгэн зүйлд ихээхэн бухимдаж буйгаа илэрхийлжээ.

Ингэхдээ

Хүүе ахын дүү чамайг чинь харин ухаантай залуу юм байх гэж бодсон чинь, арчаагүй нялх нусаа гоожуулсан бацаан байсан байна ш дээ. Арчаагүй хошного!”

гэж ээ.

Тэрээр бүжигчин Т.Саруултөгсийн өгсөн нэгэн ярилцлагад ихэд эгдүүцэн ийн шүүмжилсэн аж. Аймар” продакшныг үүсгэн байгуулагч бүжигчин Саруултөгс буюу Төөгөө одоогоор АНУ-д амьдарч байгаа гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Тэрээр саяхан http://rapzilla.com сайтад ийнхүү ярилцлага өгсөн байна.

Уг ярилцлаганд: “Монгол улс 26 жилийн турш ардчилалын замналаар явж байна. Монголчуудын хувьд хип хоп урлаг төдийлөн том орон зайг эзэлдэггүй. Залуучууд нь хип хоп урлагт дуртай ч сошиал интернетийг ашиглаад мэдээлэл хайж олох мэдлэг тааруу учраас тэд зөвхөн нэрд гарсан цөөн тооны репперүүдийн тухай мэддэг. Реп соёл бол шинэ урлаг. Монголын хүн ам дөнгөж 3 сая хүрээд байгаа ч нийслэл Улаанбаатарт хүн амын тал хувь нь амьдардаг. Тэдний 70 хувь нь Монгол гэрт амьдарч, угаалгын өрөө байдаггүй учраас усанд ордоггүй, гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн 30 хувь нь л интернэтийг ашигладаг, Гэсэн хэдий ч Монгол бол өсөн дэвжиж байгаа улс Монголчууд бусад орны соёлоос суралцахыг эрмэлздэг болсон” зэргээр бичжээ. Түүний энэхүү ярилцлагын доор Монгол залуус ихээхэн дургүйцэж сэтгэгдлээ илэрхийлсэн байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here