Нүүр хуудас Соёл урлаг Загвар өмсөгч С.Төгс“Азийн стар модель” шагналын эзэн болжээ.

Загвар өмсөгч С.Төгс“Азийн стар модель” шагналын эзэн болжээ.

301
0

БНСУ-ын Сөүл хотноо Азийн топ модель фестиваль 12 дахь жилдээ болж өнгөрлөө. БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asia model awards” тэмцээнд манай загвар өмсөгч С.Төгс урилгаар оролцож Азийн стар модель цомын эзэн болжээ. Тэрээр энэ удаагийн тэмцээнд “Precious fashion house”-ийн урласан даашинзыг амилуулан, алхаж энэхүү шагналыг хүртсэн байна. Загвар өмсөгч С.Төгсийн хувьд ихэвчлэн Азийн топ загварын томоохон агентлагуудад ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулсан загвар өмсөгч бөгөөд энэ жил “Азийн дараагийн топ модель” тэмцээнд оролцож, салбарынхаа нэр хүндийг улам өсгөсөн амжилттай байгаа юм.  Тус тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа  энэ сарын 24-нд болсон бөгөөд загвар өмсөгч С.Төгс “Азийн стар модель” шагналын эзэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here