Нүүр хуудас Соёл урлаг Л.Өлзийтөгсийн шуналыг САЙН НОМ…

Л.Өлзийтөгсийн шуналыг САЙН НОМ…

437
0
Зохиолч Өлзийтөгс
Л.Өлзийтөгсийн шуналыг САЙН НОМ хөдөлгөдөг
 Яруу найрагч Л.Өлзийтөгсийн оюуны дархлаа юунд байдаг бол… 
Үг, сэтгэлгээгээрээ аргагүй олны танил болсон яруу найрагч Л.Өлзийтөгс өөрөө түмний нүднээс хол, хэл амнаас ангид байхыг ихэд хичээдэг. Ямартай л хамгийн сүүлд хэзээ олон нийтийн арга хэмжээнд оролцсоноо мартсан байхав.
Өөрийгөө бусдаас “нууж” чаддаг найрагч стандарт бус сэтгэлгээ, ертөнцийг харах нийтлэг бус үзлээ уран бүтээлүүдээрээ илэрхийлдэг. Тэгвэл яруу найрагч бүсгүй маань тэнэг хүнээс хамгийн их айдаг гэнэ. Учир нь, тэнэг хүн бол галзуурсан, сохор зөгий шиг хэмээн тайлбарлажээ. Гэхдээ түүнийхээр “тэнэг” гэсэн тодотгол чухам ямар агуулгыг илэрхийлдгийг нэлээд бодож байж олох болов уу. Харин ховч, чалчаа хүүхнүүд надаас айгаад холхон яваасай хэмээн боддог гэнэ.
Өлзийтөгсийн шуналыг сайн ном хөдөлгөдөг бол бялуу, шоколад зэрэг амттанд амиа тавьдаг гэнэ. Энэ зуршлаа тэрээр “Ходоод өвтгөдөг гэдгийг нь мэдсээр байж элдэв амттан энэ тэр харахаараа тэсэлгүй идчихээд дараа нь дандаа харамсдаг юм” гэж өөрийгөө нээсэн цөөхөн ярилцлагын нэгэнд дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here