Нүүр хуудас Соёл урлаг “Маш нууц-2: Байтаг богд” түүчээлж, 100 сая төгрөгийн шагнал хүртлээ

“Маш нууц-2: Байтаг богд” түүчээлж, 100 сая төгрөгийн шагнал хүртлээ

425
0
fantastic
"Маш нууц-2: Байтаг богд" түүчээлж, 100 сая төгрөгийн шагнал хүртлээ

80 гаруй жилийн түүхтэй Монголын кино урлагт ажил, амьдралаа зориулж яваа үе үеийн уран бүтээлчид цуглаж шилдгийн шилдгээ шалгаруулдаг “Cinema Awards-2019” кино наадам хоёр дахь удаагаа боллоо. Энэ удаагийн наадам ихээхэн онцлогтой болов.

Энэ удаагийн наадамд 2017-2018 онд нээлтээ хийсэн 80 гаруй бүтээлээс борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 12 кино шалгарч шилдэг уран бүтээл, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг дүр хувиргалт, шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зохиол, шилдэг продюсер гэсэн 10 номинацид нэр дэвшин өрсөлдсөн.

Эдгээр номинацид Нинжин Сэтгэл, Говийн Домог, Солиот эх, Зүрхний Хилэн, Маш Нууц-2: Байтаг Богд, Амьдрал, Bad Angel, Mongolian Connection, Сайн Аав, Амьдралоги, Single Ladies-3, Миний Нууц гэсэн бүтээлүүд өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн шилдгийн шилдгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд анх удаа Оскар болон Эммигийн шагналт Холливуудын кино уран бүтээлчид ирж оролцсон нь ихээхэн онцлогтой байв.

Тухайлбал, HBO телевизийн цуврал “Game of Thrones” цувралын найруулагч Дэвид Петрарка, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны жүжигчин Клаудия Ким, Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Crazy Rich Asians” киноны продюсер Тим Кодингтон гэх мэт 16 алдарт уран бүтээлчид тайзнаа гарч шагнал гардуулсан юм.

“Cinema Awards-2019” наадмын шилдэг бүтээлээр

ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ: “Фантастик” продакшны “Байтаг Богд” уран сайхны кино
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР: МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киноны Номоогийн дүрээр
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР: “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ: “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир
ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ: “Зүрхний хилэн” киноны зураглаач Ц.Амартүвшин
ШИЛДЭГ ДҮР ХУВИРГАЛТ: “Солиот эх” уран сайхны кино
ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: “Амьдралоги” киноны хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Орших
ШИЛДЭГ ЗОХИОЛ: “UBS” телевизийн “Говийн домог” уран сайхны киноны зохиолч С.Сумъяа
ШИЛДЭГ ПРОДЮСЕР: “The Mongolian Connection”-Б.Амарсайхан

ШИЛДЭГ КИНО-Фантастик продакшны бүтээл “Маш нууц-2: Байтаг богд”

Продюсер Тим Коддингтон, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар нар шилдэг бүтээлийг зарлаж, тус киноны уран бүтээлчдэд 100 сая төгрөгийн эрхийн бичгийг гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here