Нүүр хуудас Соёл урлаг Мисс А.Сайхантамир сэтгэл хангалуун байна

Мисс А.Сайхантамир сэтгэл хангалуун байна

1091
0
.Сайхантамир
Мисс А.Сайхантамир сэтгэл хангалуун байна
Гоо сайхан ертөнцийг аварна хэмээн зүгээр ч нэг хэлээгүй байх. Олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд Монгол гоо охид маань амжилттай оролцдог болсон нь сайшаалтай. Зөвхөн гоё сайхан байдлаараа бус авьяас чадвар, оюун ухаанаа уралдуулж Дэлхийд эх орноо таниулах чухал үүргийг тэд үүрдэг.

Тэгвэл Дэлхийд чансаагаараа гуравт нэрлэгддэг “MISS INTERNATIONAL 2017” тэмцээнд Монгол улсыг төлөөлж А.Сайхантамир оролцоод ирсэн.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа

Miss International 2017 тэмцээндээ эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Миний амьдралд маш том хөрөнгө оруулалт, туршлага, үгээр хэлэхийн аргагүй ололт амжилт маань болж чадлаа. Дараа дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хичээх болно оо. МОНГОЛ гэдэг агуу нэрийг Дэлхийн тайзан дээр дуудуулах энэ хүндтэй эрхийг олгосон  та бүхэндээ маш их баярлалаа”

гэж ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here