Нүүр хуудас Соёл урлаг Мисс Т.Туяамаа эх орондоо ирээд бухимдав…

Мисс Т.Туяамаа эх орондоо ирээд бухимдав…

776
0
Miss_Tuyamaa
Мисс Т.Туяамаа эх орондоо ирээд бухимдав...
~Мисс Т.Туяамаа эх орондоо ирээд бухимдав…~

Дэлхийн загварын тайзнаа жинхэнэ монгол бүсгүйн гоо сайхныг алдаршуулан яваа бүсгүй бол Т.Туяамаа хэмээх бүсгүй. Австралид ажиллаж амьдарч буй модель бусгүй маань нарлаг зуныг эх орондоо өнгөрүүлэхээр Монголдоо ирсэн билээ.

Жинхэнэ монголжин төрхтэй гэгддэг мисс бүсгүй Сиднейд моделийн карьераа жинхэнэ утгаар нь хөгжүүлж, “Wink models” агентлагтай хамтраад байгаа.

Т.Туяамаа “Wink models”-той хамтран хоёр сая гаруй дагагчтай “Berta Bridal” шоуны голлох моделиор ажиллаж, монголжин дүр төрхөөр дэлхийн тайзыг чимж яваад ирсэн гэхээр чамламгүй амжилт. Түүгээр зогсохгүй Австралийн Сидней хотын “Oxford Art Factory”-д Т.Туяамаагийн хөх өнгийн монгол дээлтэй зургийг онцолсон байдаг.

Харин тэрээр эх орондоо ирээд нилээд бухимдалтай байгаа бололтой. Ингэхдээ тэрээр өөрийн цахим хуудаснаа

Монголд нээрээ хаана ч урьдчилж цаг авсан аваагүй зоолттой 1-2 цаг хүлээх юм. Тэгээд дугаарлаж байгаа нь гэж эмх замбараагүй, бүтээж алчих гээд, хувийн орон зайд хэтэрхий ордог маш бүдүүлэг юм. За тэгээд дээрээс нь энэ замын түгжрэл яриад ч хэрэггүй” хэмээн бухимдлаа илэрхийлэн нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here