Нүүр хуудас Соёл урлаг Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийд гайхууллаа

Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийд гайхууллаа

758
0
Miss-gunzaya
The world miss tourism ambassador 2018” тэмцээнээс Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг хүртлээ

~Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийд гайхууллаа~

Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа эх орондоо ирлээ.

Miss_Gunzaya
Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийд гайхууллаа

7-р сарын хорин тавнаас 8-р сарын наймны хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.

1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж 14 хоногийн туршид тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил,

Miss_Gunzaya_2018
“The world miss tourism ambassador 2018” тэмцээний гуравдугаар байрын шагналт Б.Гүнзаяа

гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг эх орондоо авчирлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here