Нүүр хуудас Соёл урлаг Монгол хүүхдүүд олон улсын уралдаанаас 4 медаль хүртжээ

Монгол хүүхдүүд олон улсын уралдаанаас 4 медаль хүртжээ

136
0

Гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжилсэн өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд манай сурагчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртжээ. Испани улсын Мадрид хотноо болсон “Gran Klavier” IV уралдаан гурван насны ангилалтай болсон бөгөөд манай улсаас бага  насны ангилалд дөрөв, ахлах насны ангилалд хоёр сурагч оролцсон байна. 11 хүртэлх насны ангилалд оролцсон Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч дөрвүүлээ шагналт байранд шалгарчээ. Хоёрдугаар байрт Д.Мишээл, гуравдугаар байрт Г.Амина,  дөрөвдүгээр байрт Э.Энхдөлгөөн, Б. Ялгуун нар шалгарсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here