Нүүр хуудас Соёл урлаг Мял Богдын намтрыг сонсоход нэг насны нүгэл ариусдаг гэнэ.

Мял Богдын намтрыг сонсоход нэг насны нүгэл ариусдаг гэнэ.

289
0

Дундговь аймгийн Мандалговь хотын аймгийн театрын тайзнаа Мял Богдын намтар” жүжиг тоглогдож үзэгчид шимтэн үзэв. Энэ намтрын эзэн Богд Миларайв 1052- 1135 онд амьдарч асан бодит хүн бөгөөд Түвдэд аж төрж байсан бясалгагч, гоц чадвартан, хүн төрөлхтний оюуны гэгээрлийн үлгэр болсон билэг төгөлдөр егүзэр хэмээн түүхэнд үлдсэн байдаг.Мял Богдын намтрыг сонсоход нэг насны нүгэл ариусдаг гэдэг.

“Мял Богдын намтар” зохиолыг МУСГЗ Ц. Хулан цомнол болгон бичиж, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч СТА М. Ариунтуяа найруулан, хөгжмийг , Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд туурвиж, бүжгийг СТА Д. Энхгэрэл дэглэн, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулснаар “Мял Богдын намтар” жүжиг үзэгчдийн хүртээл болсон билээ. Уг жүжиг “Гэгээн муза” наадмын удаа дараагийн шагналыг хүртэж байсан юм.

Энэ жүжгийг “Наранцацралт” сангийн тэргүүн Н.Соёмбын урилгаар Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Дундговь аймгийн театрын тайзнаас ийнхүү үзэгчдэд хүргэлээ.  Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж. Наранцацралт агсны 60 насны ой тохиож буй ажээ.  Жил бүрийн зургадугаар сарын 10-ны өдрийг түүний гэр бүл нутгийн зон олны хамтаар хүндэтгэн өнгөрүүлдэг бөгөөд ингэхдээ төрөлх нутгийн нь ирээдүй хойч болсон хүүхэд залууст оюуны өглөг түгээж буян үйлддэг. Энэ удаад “Мял Богдын намтар” жүжгийг аймгийн театрт урьж тоглуулсан нь энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here