Нүүр хуудас Соёл урлаг М.Бямбаа бүжигт дурлуулна

М.Бямбаа бүжигт дурлуулна

512
0
bujigchin-Byambaa-04
Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин М.Бямбаа

Бүжгийн урлагт хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа, үзэсгэлэнт бүсгүй бол ҮУИТ-ын бүжигчин СТА М.Бямбаа.

Үндэсний урлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хариуцлагатай үүргийг залуу хүнийхээ хувьд нэр төртэйгөөр гүйцэтгэж буй хэмээн олон нийт түүнийг дүгнэдэг.

Манай үндэсний бүжгүүд бүгд хөдөлгөөний арвин их баялагтай. Бий биелгээ бол монголчуудын соёлын биет бус өв бөгөөд нүүдэлчин бидний ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан язгуур бүжиг юм.

Тэрээр орчин цагийн хүүхэд залуучуудад үндэсний урлагийг сурталчлан, мэдүүлэх үүднээс “Sunray and Byambaa” хэмээх бүжгийн студиэ нээгээд удаагүй билээ.

byambaa-dance-studiio
Бүжгийн “Sunray and Byambaa” студи

Чадварлаг уран бүтээлчийн хажуугаар охиндоо цаг гаргаж, сайн ээжийн үүргээ гүйцэтгэж яваагаа цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний охин нь энэ жил 12 настай бөгөөд ээжээсээ дутахааргүй нуруулаг юм гээч.

Bujigchin-Byambaa
Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин СТА Г.Бямбаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here