Нүүр хуудас Соёл урлаг Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элч боллоо

Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элч боллоо

480
0
nairuulagch-naranbaatar
УДЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын төрийн соёрхолт Намнангийн Наранбаатар

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын төрийн соёрхолт Намнангийн Наранбаатар Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо.

Тэрбээр сүүлийн жилүүдэд драмын театрын урын санг баяжуулж, олон сонгодог жүжиг тайзнаа тавьж байгаа билээ. Тодруулбал “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна” зэрэг жүжгийг найруулж, уран сайхны олон кино, жүжигт дүрээ мөнхөлсөн билээ.

Мөн улсын баяр наадмыг жил дараалан найруулж буйг нь өндрөөр үнэлж ийнхүү үнэлсэн байна.

Уг батламжийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here