Нүүр хуудас Соёл урлаг Нэвтрүүлэгч Б.Гантигмаа сэтгэл хөдлөл өө барьж чадсангүй

Нэвтрүүлэгч Б.Гантигмаа сэтгэл хөдлөл өө барьж чадсангүй

984
0
Gantigmaa-Battulga
Б.Баттулгын "Талархлын шүлэг"

Яруу найрагчдын “Болор Цом 36” наадам Говьсүмбэр аймагт энэ сарын тавны өдөр зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулсан. Утга зохиол, яруу найргийн шилдэг цомыг Б.Баттулга өргөсөн билээ.

“Болор цом 36” наадмын талаар МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч Бужгарын Гантигмаа өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. Тэрээр энэ жилийн наадмын хөтлөн явуулсан юм.

Б.Гантигмаа,

Болор цом наадмаас төрсөн бодол сэтгэлээ нүүр номын найзуудтайгаа хэсэгчлэн хуваалцан аа!  Чойрын богд хайрханы хормойд болсон энэ жилийн найргийн наадам ёстой л нэг магнайд гэгээ гийлгэсэн цээжинд найраг цэлмэсэн сайхан наадам боллоо!

Хөтлөгчийн хувьд сэтгэлийн ямар ч хөдөлгөөнийг ил гаргахгүй төвшин, бас уянгатай хөтлөхийг их хичээдэг ч яг энэ удаа зарим нэгэн тохиолдолд тэвчиж үл чадлаа, өршөөгөөрэй! Ялангуяа барианы найрагчид үлдсэн тохиолдолд шагнал хуй, цол гуншиг нь дуудаж цоллохгүйгээр найрагчаар нь зарлан шүлгээ хэлэхийг урих дүрмийг өөртөө баримталдаг нь шүүгчид болон үзэгчдэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүйг хичээж байгаа минь л дээ! Догдолсон энэ л шалтгаанууд минь…

Gantigmaa-tsendayush
О.Цэнд-Аюушийн “Чиний тухай таван бадаг”

Олон жил би л хувьдаа битүүхэн горьдож, захыг нь мушгин, цом бүрээс бяцхан хүлээлттэй байсан хоёр найрагчийн тайзнаа уншсан хоёр шүлгийг нь сонсоод сэтгэлийн хөдөлгөөнөө нэг л тогтоож бараагүйдээ шүүгчдээс болон үзэгчдээс уучлал хүс ч өршөөл эрье! Гэхдээ дүнд нөлөөлөхөөр байгаагүй гэдэгт итгэнэ!” хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here