Нүүр хуудас Соёл урлаг Н.Жанцанноров гуайн хүү Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн халагдлаа

Н.Жанцанноров гуайн хүү Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн халагдлаа

514
0
jantsannorow-damdintseren-01
Н.Жанцанноров гуайн хүү Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн халагдлаа

Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж. Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2019.06.05/ гаргажээ.

Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Харин Ж.Дамдинцэрэн энэ талаар “Өнөөдрийг хүртэл төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна.

Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно хэмээн өөрийн цахим хуудсаар мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here