Нүүр хуудас Соёл урлаг Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан ч, бусдад ЭЕРЭГ-ээр нөлөөлөхийг хичээдэг

Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан ч, бусдад ЭЕРЭГ-ээр нөлөөлөхийг хичээдэг

639
0
jujigchin_Monhsoyol
Жүжигчин Н.Мөнхсоёл
Амьдралд алдсан ч, бусдад ЭЕРЭГ-ээр нөлөөлөхийг хичээдэг

Дэлгэцийн уран бүтээлд чамгүй олон дүрийг бүтээж, үзэгч олонд хэдийн танил болсон үзэсгэлэнт бүсгүй бол Жүжигчин Н.Мөнхсоёл.

Тэрээр шар хэвлэлүүдэд сайн муу нэр зүүж, үнэн худал нь үл мэдэгдэх олон асуултад хариу өгөн одоог хүртэл гэр бүлийн амьдрал зохиогоогүй яваа ганц бие ээж.

Н.Мөнхсоёл хүүгийн хамт

Жүжигчин Н.Мөнхсоёл нэгэн нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ:

Хүүгээ саяхнаас аавтай нь уулзуулж эхэлсэн тэрээр “Гэр бүлийн хувьд би өрх толгойлсон эмэгтэй, тийм ээж. Урлаг соёлын хүмүүс бусдад үлгэр дуурайл болдог учраас амьдралынхаа хар бараан тал гэхээсээ илүүтэй сайн сайхан зүйлсээ илүү тодотгож ярихыг хүсдэг.

Ганц бие ээж гэдгээрээ өөрийнхөө ПР-г хийгээд л тэрийг чухалчилж яриад байхыг хүсдэггүй. Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ зарлаад намайг даган дуурайж байгаа жоохон охидод буруу үлгэр дуурайл үзүүлчих вий гэсэн үүднээс нэг их тэр талаар яримааргүй байдаг.

Одоогоор бол хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа. Эхлээд хүүгээ бага байхад аавтай нь уулзуулахгүй гээд залуу хүний бардам зангаар ханддаг байсан. Жилийн өмнөөс аавтай нь уулзуулж эхэлж байгаа. Тэрийгээ их зөв зүйтэй алхам гэж бодож байгаа” хэмээжээ.

jujigchin_Monhsoyol_01
Жүжигчин Н.Мөнхсоёл

Олны танил байхын жаргал зовлонг мэдэрсэн тэрээр, өөрийнхөө амьдралдаа хийсэн алдааг бусдад дэлгэн, олон нийтэд буруу үлгэр дууриал үзүүлэхийг хүсдэггүй бололтой.

Ямартаа ч ганц биеийн статустай яваа уран бүтээлч бүсгүйд сайн сайхан бүхнийг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here