Нүүр хуудас Соёл урлаг Олон улсын Букерийн шагналыг жил бүр олгож байхаар шийдвэрлэжээ.

Олон улсын Букерийн шагналыг жил бүр олгож байхаар шийдвэрлэжээ.

137
0
Олон улсын Букерийн шагналыг /Man Booker International Prize/ Израилийн зохиолч Давид Гроссман хүртэхээр боллоо.
 “A Horse Walks Into a Bar” гэдэг роман бичсэнийх нь төлөө түүнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ шагналын төлөө “товч жагсаалт”-д багтсан 6 хүн сүүлчийн шатанд өрсөлдсөн юм.
 
Олон улсын Букерийн шагнал гэдэг нь Букерийн шагналаас өөр ажээ. 1969 онд бий болгосон Букерийн шагналыг Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын зохиолчдод жил бүр олгодог юм. Харин Олон улсын Букерийн шагналыг 2004 онд бий болгосон бөгөөд 2016 он хүртэлх хугацаанд хоёр жилд нэг удаа олгосоор иржээ. Энэ оноос эхлэн уг шагналыг жил бүр олгож байхаар шийдвэрлэжээ.
Англи хэлээр номоо хэвлүүлсэн зохиолч бүр энэ шагналын төлөө өрсөлдөж болох аж. Шагналыг дагалдуулан  50 мянган фунт стерлинг буюу 64 мянган ам. доллар олгодог бөгөөд уг мөнгийг зохиолч, орчуулагч хоёр хувааж авдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here