Нүүр хуудас Соёл урлаг ОХУ, БНХАУ, Монгол, Ардчилсан Солонгосын циркчид “Алтан” цом хүртлээ

ОХУ, БНХАУ, Монгол, Ардчилсан Солонгосын циркчид “Алтан” цом хүртлээ

121
0
Цирк
ОХУ, БНХАУ, Монгол, Ардчилсан Солонгосын циркчид “Алтан” цом хүртлээ.
Монголын циркчид олон улсын “А” зэрэглэлийн циркчдийн тэмцээнээс “Алтан” цом авлаа.

Тодруулбал, БНХАУ-д болсон олон улсын циркийн 16 дахь удаагийн фестиваль болж фестивалийн дөрвөн алтан цомын эзнээр ОХУ, БНХАУ, Монгол,  Ардчилсан Солонгосын циркчид тодорчээ.

Фестивальд Монгол Улсыг төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуундарь ахлагчтай шидэх банз, дудартай акробатын 12 жүжигчин оролцжээ.

Монголын үндэсний циркийн жүжигчид 2016 оны хоёрдугаар сард  Испанийн Фигүрес хотноо болсон Олон Улсын циркчдын V фестивалиас “Алтан” цом хүртсэн бөгөөд тэндээсээ  ОХУ-ын Ижевск хотноо болсон олон улсын циркчдын XI фестивальд өрсөлдөн дахин “Алтан” цомын эзэн болж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here