Нүүр хуудас Соёл урлаг Поп Дива Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” тоглолтын тасалбар эрэлттэй

Поп Дива Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” тоглолтын тасалбар эрэлттэй

489
0
Поп Дива Б.Сарантуяа
Поп Дива Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” тоглолтын тасалбар эрэлттэй

Монголын Рок поп урлагийн ПОП ДИВА

 Монголын рок поп урлагийн хөгжлийн түүхийн нэгээхэн хэсгийг бичиж яваа, энэ салбарын “Домог” болсон алдартнуудын нэгд зүй ёсоор нэрлэгдэх уран бүтээлчийг дуучин Б.Сарантуяа гэдэгтэй маргах хүн үгүй. 9 дүгээр ангидаа буюу 16 насандаа урлагт хөл тавьж байсан бол өдгөө урлагтай амьдралаа холбосон 30 гаруй жилийн нүүрийг үзжээ.

Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа шинэ жилийн үдшийн уламжлал болсон “Мөнгөн шөнө” тусгай тоглолтоо энэ сарын 26-нд “Монет” ресторанд хийхээр болжээ.

Сараа
“Мөнгөн шөнө” тоглолтоо 2013 оноос эхлэн тасралтгүй хийсээр иржээ…

Тэрбээр “Мөнгөн шөнө” тоглолтоо 2013 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын тасалбар нь 200 мянган төгрөгийн үнэтэй аж.

Түүний тоглолтын талаар сонирхохоор дуучин Б.Сарантуяатай холбогдоход

“Миний хувьд 2013 оноос хойш шинэ жилийн баярын уламжлал болсон “Мөнгөн шөнө” вип тоглолтоо фенүүддээ зориулан хийсээр ирсэн. Энэ тоглолтоо 2014 онд хийгээгүй. Тэрнээс хойш дөрөв дэх жилдээ сонсогч, фенүүддээ хүргэх гэж байна. Одоо “Мөнгөн шөнө” тоглолтын тасалбар дуусчихсан байгаа. Би өөрийнхөө фенүүдтэйгээ арванхоёрдугаар сарын 26-нд уулзаж, шинэ жилийн баяраа тэмдэглэхээр болсон .Учир нь энэ өдөр анхны “Пентатоник” наадам болж байсан учраас дурсамжаа сэргээн, тоглолтоо хийхийг хүссэн юм. Тусгай тоглолтоор маань ихэвчлэн фенүүд маань цугларч, ойролцоогоор 80-100 хүн л хамтдаа нэгэн үдшийг тав, тухтай өнгөрүүлдэг. Энэ жилийн тоглолтод Морин хуурын чуулга, дуучин Чойжоо, “A Sound” хамтлагийнхан хүрэлцэн ирж, ая дуугаа өргөнө”

гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here