Нүүр хуудас Соёл урлаг Поп Дива Б.Сарантуяа 48 насныхаа “ТӨРСӨН ӨДӨР”-ийг хийнэ

Поп Дива Б.Сарантуяа 48 насныхаа “ТӨРСӨН ӨДӨР”-ийг хийнэ

681
0
Дуучин Б.Сарантуяа тоглолтоо хйинэ
МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа уран бүтээлийнхээ нэгэн уламжлал болсон төрсөн өдрийн тоглолтоо толилуулах гэж байна.

Б.Сарантуяа “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт хийх гэж байна. Энэхүү театрчилсан тоглолтоо анх 1995 оны дөрөвдүгээр сард буюу 23 жилийн өмнө Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тавигдаж байсан байжээ.

Энэ удаад тэрээр 48 насныхаа төрсөн өдрөөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд 19:00 цагаас “Corporate Convention Centre”-т тоглох гэж байна.

1995 онд “Инээмтгий хүн” тоглолтыг On’n Off продакшн зохион байгуулж байсан бол энэхүү тоглолтыг Skin Entertainment хариуцан ажиллах аж.

Тоглолтод УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, Сараагийн амьд хөгжмийн Random хамтлаг зэрэг олон уран бүтээлчид оролцох юм байна. Хоёр хэсэг, 22 дуунаас бүрдсэн тоглолтын дундуур зохиолч Р.Эмүжиний бичсэн “Зууны дуу хоолой. Би Сараа” номыг худалдан авсан үзэгчидтэйгээ уулзах, гарын үсэг зурах үйл ажиллагаа болох аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here