Нүүр хуудас Соёл урлаг Реппер THUNDER охидоо хамгаална

Реппер THUNDER охидоо хамгаална

1090
0
THUNDER
Реппер THUNDER охидоо хамгаална
Хийсэн уран бүтээлээрээ нийгмийн болох болохгүйг шүүмжилж, олон нийтийг зөв зүйлд уриалан дуудсан залуу уран бүтээлчид нэмэгдэх болсон нь сайшаалтай.

Манай улсад сүүлийн үед бага насны хүүхдийн эрх ноцтой зорчигдож, түүнтэй холбоотой саар мэдээ хөврөх болсон.

Үүнтэй тэмцэж олон нийтийг нүд, чихээ нээхийг уриалж буй “Лантуун Дохио” ТББ “Нүдээ нээ” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Энэ уриалгад өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулж буй уран бүтээлч бол Реппер Thunder юм.

Өсвөр насны охидыг хүчирхийлж, аминд нь хүрсэн жигшим үйлдлүүдийн тухай тэрээр

Яах уу?  Энэ хүчингийн хэрэгүүд арай л хэтэрч байна даа. Байнга ийм хэрэг гарсаар сүүлдээ дөжрөх вийдээ гэж айх юм.
Одоо эхнээсээ зарим хэргийг нь бид мартаад эхэлчихсэн байна. 13н настай хүүхэд буудалд алуулчихсан хэргийг аль хэдийн мартчихсан. Тэр буудлыг хаасан уу? Тэр гөлөгнүүд нь хэдэн жил авсан бэ ? мэдэх юм байхгүй. Share хийж profile аа солиод хангалттай үр дүнд хүрэхгүй л байх. Хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хошуу биш хуруу нэмцгээе

гэж ээ.

Реппер залуу маань “Хүчирхийлүүлэгсэд” хэмээх шинэ уран бүтээлээ Youtube хуудсанд байршуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here