Нүүр хуудас Соёл урлаг Реппер Wolfizm жил нь орж “томоожив”

Реппер Wolfizm жил нь орж “томоожив”

1369
0
WOLFIZM
Реппер Wolfizm жил нь орж "томоожив"

Реппер Gee-гийн залуу уран бүтээлчидтэй хамтарсан “Приусны босс” уран сайхны киноны дуу “Хурдаа нэм” дуугаар нь үзэгчид илүүтэй таних залуу реппер WOLFIZM буюу Б.Гэсэр сар шинээс хойш томоожсон сурагтай.

Сонсогч фэнүүдийнх нь дунд түүний тухай BIG GEE-тэй муудалцаж, тангараг тасарсан, уран бүтээлч “том” ахдаа хөөгдөж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, танхайрсан зэрэг таагүй мэдээлэл, шум яриа сонсогдох болсон.

Тэгвэл эрхэм залуу реппер урвуулагч хэмээх гахай жилийн нарыг харснаас хойш ихэд томоожиж “жил нь орсон” тул явдал мөрөө цэгнэх болсон тухайгаа “Зэвүүн яриа” нэвтрүүлгээр ярив.

Монголын хип хоп урсгалын залуу уран бүтээлч тэрээр 2015 онд “real label” орсноор түүний амжилтын гараа эхэлсэн гэж хэлж болно. Энэ хугацаанд өөрийн уран бүтээлүүдээрээ олны анхаарлыг татаж шинэ цомгийнхоо нээлтийг өнгөрсөн сард болсон тогтолт дээрээ сонирхуулсан билээ.

З.Халиун

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here