Нүүр хуудас Соёл урлаг Сайд асан З.Баянсэлэнгэ VS Дуучин А.Хишигдалай

Сайд асан З.Баянсэлэнгэ VS Дуучин А.Хишигдалай

618
0
duuchin-hushigdalai-bayanselenge
21000 реалити шоунд Дуучин А.Хишигдалай, сайд асан З.Баянсэлэнгэ нар өрсөлдөнө

11-р сарын 26-ны өдрийн даваа гаригийн 21:30 цагт 25 дугаар суваг” телевизийн 21000 реалити шоу цацагдаж эхлэх юм байна.

Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцохоор болжээ. Тэд 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр амьдарч, хоорондоо өрсөлдөх юм.

Өмнө нь энэхүү нэвтрүүлэгт олны танил эрхмүүдээс гадна тэрэгчин залуу Г.Батхүү оролцож, ялагч болж байв. Мөн тус нэвтрүүлэгт оролцсон “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нарын өрсөлдөөн тун сонирхолтой болж өнгөрсөн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here