Нүүр хуудас Соёл урлаг Сахиусан тэнгэрүүдийн эргэн тойронд…

Сахиусан тэнгэрүүдийн эргэн тойронд…

98
1
Victoria’s Secret 2018
Виктория Секретийн сахиусан тэнгэрүүдийн шоу 2018

2018 оны Виктория Секретийн сахиусан тэнгэрүүдийн шоу ихээхэн онцлогтой боллоо. Тейлор Хилл, Жижи Хадид, Кендалл Женнер, Белла Хадид, Жасмин Түүкс, Барбара Палвин зэрэг А зэрэглэлийн супер моделиуд оролцсоны зэрэгцээ ээж болоод тун удаагүй байгаа Бехати Принсло,

Кандис Сванипоел нарын туршлагатай моделиуд тайзнаа гарсан явдал юм. Мөн шоунд дуучин Рита Ора, Шон Мендес, Бебе Реша, Хейлси, The Chainsmokers нарын ид гялалзаж буй уран бүтээлчид оролцсон байна.

Мэдээж энэ үдшийн хамгийн гол шигтгээ нь Victoria Secret-ийн тайзыг олон жил чимсэн домогт Адриана Лима байлаа. 37 настай Адриана Лима энэ жилийн шоу түүний хувьд сүүлчийнх нь гэдгийг хэлсэн байсан тул үзэгчид ч маш халуун дотноор хүлээн авчээ.

Адриана шоуны дараа Инстаграмдаа бичихдээ “Эрхэм Викториа, таны нууцуудыг хуваалцаж, дэлхий ертөнцөд таниулах боломж олгосонд баярлалаа. Надад жигүүр өгөөд зогсохгүй хэрхэн нисэн дүүлэхийг зааж өгсөнд талархаж байна. Хайртай шүү Адриана” гэжээ.

Мөн сахиусан тэнгэр Элса Хоск энэ үдэш Swarovski-гийн урласан 1 сая ам.долларын үнэтэй Dream Angels Fantasy Bra-г зүүж, тайзнаа алхсан.

Victoria’s Secret 2018 шоуны бичлэг нь АНУ-ын Нью-йорк хотноо, Манхаттэн дүүрэг дэх Pier 94-т бичигдсэн бөгөөд ирэх сарын 2-нд ABC телевизээр, манай цагаар 12 сарын 3-ний өдөр Монголд Star TV-ээр цацагдах юм.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here