Нүүр хуудас Соёл урлаг СГЗ Г.Золжаргалын номд хорхойссон шалтгаан, их сонин

СГЗ Г.Золжаргалын номд хорхойссон шалтгаан, их сонин

486
0
setguulch-Zoljargal-04
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал

Саравчтай малгай, биед эвтэйхэн гэмээр цамцаар олон жил гоёсон, эглээс эгэл энэ эрхэмд Монголын ард түмэн хайртай. Тэрээр МҮОНРТ-д өөрийн хөдөлмөр зүтгэлийг зориулан, Телевиз хэмээх их айлаар бахархалтай овоглогдох цөөн уран бүтээлчийн нэг.

setguulch-Zoljargal-03
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал өдгөө 2050 нэвтрүүлэг, 50 гаруй баримтат кино уран бүтээлийн ард гарчээ.

Setguulch-Zoljargal
Долоон настай Г.Золжаргал /1966 он/

Баримтат киноны салбарыг Г.Золжаргалаас салгаж ойлгохын аргагүй. Түүний уран бүтээлч сэтгэлгээ таван наснаас нь эхэлсэн гэдэг. Аав нь түүнд Данийн алдарт шог зураач Херлуф Бидструпийн шог зурагтай ном бэлэглэсэн нь номд хорхойсох хамгийн эхний шалтаг нь байж.

Тухайн үедээ зураг сонирхож, шаггүй сайн хөрөг зурчихдаг байсныг нь мэргэжлийн зураачид хүртэл хараад их үнэлдэг байсан гэнэ. Түүний аав бол СГЗ, кино зохиолч, баримтат киноны найруулагч Ч.Гомбо, харин ээж нь Л.Цэцэгээ. Тэрээр “Хүүг минь Бидструпийн шог зургууд л хүмүүжүүлсэн дээ” хэмээн ярьсан нь энэ юм.

Г.Золжаргал гавьяат багадаа үргэлж инээж явдаг, нийтэч, хүнд тусархуу, зөөлөн хүүхэд байсан тухай ээж нь тодотгон ярьсан нь бий. Салбартаа төдийгүй улс эх орондоо чадвараа үнэлүүлсэн гавьяат сэтгүүлчийн авьяас багаас нь илэрсэн нь арван жилдээ байхдаа орос, герман хэлийг биеэ даан судалж сурснаас тод харагддаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here