Нүүр хуудас Соёл урлаг Содура энгэртээ “ОДОН” зүүлээ

Содура энгэртээ “ОДОН” зүүлээ

990
0
sodura
Жүжигчин Ч.Очгэрэл "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалгав
~Жүжигчин Ч.Очгэрэл “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаалгав~

Содура УСК нь байгаль дэлхийгээ хайрлах ухаан, хүн чанар, түүнд нуугдсан мөн чанарыг гайхам төгс илэрхийллээр үзэгчдийн зүрхэнд хүрсэн. Харин Содура хэмээх гэнэхэн цагаахан гэвч түүнээс гарамгүй сэтгэлийн их хаттай бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй бол Ч.Очгэрэл.

Sodura_Jujigchin_Ochgerel
Жүжигчин Ч.Очгэрэл “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаалгав

/2018.06.01/-ний өдөр буюу эх үрсийн баяраар олон сайхан ээжүүд “АЛДАРТ ЭХ”-ийн одон зүүсэн билээ. Тэдний төлөөлөл болсон 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн билээ.

Энэ үеэр өдгөө дөрвөн хүүхдийн ээж, залуухан, авьяаслаг жүжигчин Ч.Очгэрэл энгэртээ одон зүүлээ. Тэрбээр нээлтээ хийгээд удаагүй байгаа ‘Говийн домог’ киноны Эсэргэн хатны дүрийг бүтээсэн бөгөөд Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-3” шоунд оролцож ням гариг бүрт үзэгч түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here