Нүүр хуудас Соёл урлаг Сэллид БЭЛЭГ барихаа, мартуузай

Сэллид БЭЛЭГ барихаа, мартуузай

121
0
best-love
Гэгээн хайрын өдөрт зориулсан "Best Love" концерт /2019-02-14/-ний өдөр Аса циркийн тайзнаа

Гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. 13-р зуунаас эхлэлтэй Валентины баярыг өдгөө Дэлхийн 200 гаруй улс орны дурлалт хосууд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улсад ч хосууд маань энэ жишгээр тэмдэглэдэг болжээ.

Үүнтэй зэрэгцээд хайрын дууч шувуухай нарын жинхэнэ “халтуур” хийх мөчлөг таардаг гэлтэй. Тэгвэл Поп Дива С.Сэрчмаа, “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй хамтарч нэгэн үдшийг уянгалаг дуугаар хөглөхөөр зэхжээ.

Магадгүй та хайртыгаа хэрхэн баярлуулахаа мэдэхгүй суугаа бол, өнөө орой /2019-02-14/-нд Аса циркэд тоглогдох “Best Love” концертод очиж болох юм.

Хайрын тоглолтоо хүлээж ядсан Сэлли,

Дуучин хүн цэцгэнд дуртай, үзэгчдийн алга ташилтаас баясал мэдэрдэг. Тийм болохоор удахгүй эхлэх Валентины үдэш цэцгээс гадна үзэгчид алга ташилтаар бэлэг бариасай” хэмээжээ.

Харин та халуун, дотно алга ташилтаар БЭЛЭГ барихаа мартуузай.

З.Халиун

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here