Нүүр хуудас Соёл урлаг С.Болд-Эрдэнэ аав, хань гэдэг “ДҮР”-ийг хэрхэн амилуулдаг бол…

С.Болд-Эрдэнэ аав, хань гэдэг “ДҮР”-ийг хэрхэн амилуулдаг бол…

3014
0
С.Болд-Эрдэнэ гэргий Ю.Буянхишигийн хамтаар
Гамлетын дүрд сонгогдон тоглосон эрхэм уран бүтээлч бол Сугарын Болд-Эрдэнэ билээ. Тэрээр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, найруулагч С.Сугар агсны хүү, өв залгамжилсан уран бүтээлч.

Дуудах нэрийг эцэг эхээс, дуурсагдах нэрийг өөрөө олж авдаг гэдэг. Алдарт сонгодог жүжгийн гол дүр Гамлетын дүрийг маш гайхамшигтай бүтээсэн учраас өдгөө түүнийг “Гамлет” хэмээн тодотгох болжээ.

Тэгвэл эрхэм уран бүтээлч маань аав, хань гэдэг “дүр”-ийг хэрхэн амилуулдаг бол. Болд-Эрдэнээр овоглосон өнөр бүлийн үнэт зүйлс нь болсон үр хүүхдүүд, хайртай хань нь яах аргагүй мөн. Эднийх гурван охин, нэг хүүтэй айл юмсанж.

Жүжигчин С.Болд-Эрдэнэ халуун ам бүлийн хамт

Том охин Б.Анхтуяа олон улсын харилцаа мэргэжлээр энэ жил төгсөнө. Дунд охин Б.Агиймаа  Орос 3 сургуулийн долдугаар ангид сурдаг гэнэ. Ганц хүү Б.Билгүүн 1-р сургуулийн дөрөвдүгээр анги бол бага охин Б.Бүжинлхам дөрвөн настай, цэцэрлэгт явдаг ажээ.

Жүжигчин хүнийг маш олон хүний амьдралаар “амьдарсан” уран бүтээлч хэмээдэг. Энэ дундаас түүнд хамгийн их ухаарал хайрласан дүр нь “ГАМЛЕТ” юмсанж.

С.БОЛД-ЭРДЭНЭ: “Гамлет”-ын хувьд, амьдралын утга учир юу юм, юуны төлөө амьдраад байгаа юм, хүн гэж угтаа юу юм гэсэн асар том асуудлыг хөндөж тавьдаг. Энэ мэтчилэн том зохиолчдын сонгодог жүжгүүд үзэл бодлын минь хувьд том ухаарлыг, цэнэгийг өгч байдаг. Тэгэхээр дүр болгон амьдралын ухаан, ухаарлыг тодорхой хэмжээнд өгч байдаг. Угаас сайн зохиол бичигдэхдээ амьдралын гүнээс ургаж гарч ирсэн байдаг. Тиймээс энэ том сонгодог зохиолууд дээр ажиллахад маш өгөөжтэй” хэмээн хэлжээ.

Гамлетын дүрд сонгогдон тоглосон эрхэм уран бүтээлч С.Болд-Эрдэнэ

Өөрийн амьдралын зорилго зорилтыг тодорхойлж, хань ижил, үр хүүхэддээ үлгэр дууриалтай “аав, хань”-ийн дүрийг чадварлагаар бүтээж буй уран бүтээлчдээ амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here