Нүүр хуудас Соёл урлаг Театрын “Гэгээн муза” наадамд Олон улсын уран бүтээлчид өрсөлдөнө

Театрын “Гэгээн муза” наадамд Олон улсын уран бүтээлчид өрсөлдөнө

259
0
Театрын “Гэгээн муза” наадамд Олон улсын уран бүтээлчид өрсөлдөнө
Театрын “Гэгээн муза” наадамд Олон улсын уран бүтээлчид өрсөлдөх юм. Түүнчлэн “Гэгээн муза” олон улсын театрын наадамд нэр дэвших уран бүтээлчид гэрчилгээгээ гардан авлаа.

Тус наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 13-нд УДЭТ-т болно. Хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тус наадмын дүрэм журамд өөрчлөлт оруулсны дагуу өнгөрсөн жил өнжсөн билээ.

Гэгээн муза наадмыг “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл” , “Хүүхдийн жүжгийн төрөл” , “Нэг хэний жүжгийн төрөл”-өөр зохион байгуулах юм байна.

Тус наадамд Монгол, ОХУ, Коссово, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗОрон, АНУ, Аргентин, Украин Улсын уран бүтээлч болон зочин шүүгч оролцоно.

Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here