Нүүр хуудас Соёл урлаг Титэмгүй топ Г.Оюунгэрэл “БАЙГАЛЬ” брэндийг онцолжээ

Титэмгүй топ Г.Оюунгэрэл “БАЙГАЛЬ” брэндийг онцолжээ

352
0
Oyungerel sarnai
Гоёл чимэглэлийн "БАЙГАЛЬ" брэндийн нүүр царай болжээ

Титэмгүй топ Г.Оюунгэрэл “БАЙГАЛЬ” брэндийг онцолжээ

Азийн хатан хаан, титэмгүй Топ гээд олон төрлийн гуншинг хүртэж явсан сайхан бүсгүй загвар өмсөгч бол Г.Оюунгэрэл юм.

Хэвлэлийн хуудаснаас барагтаа л буудаггүй байсан загвар өмсөгч маань гэр бүлийн амьдралаа зохиосон үеэс нам гүм амьдрах болсон. Харьцангуй багаасаа загварын тайзнаа алхсан энэ бүсгүй “Азийн хатан хаан” гэж цоллогдох хүртлээ багагүй хөдөлмөр, зүтгэлээ гаргасан нь дамжиггүй.

Хэсэг хугацаанд нам жим байсан Оюунгэрэл нэгэн брэндийн нүүр царай болжээ. Энэ нь гоёл чимэглэлийн “БАЙГАЛЬ” хэмээх брэнд юм. Тус брэндийн ээмэг, гоёл чимэглэл, толгойн алчуурыг сурталчилах болжээ. Түүнтэй хамтран загвар өмсөгч С.Сарнай ажилласан байна. Баргийн сурталчилгаанд оролцохоос зайлсхийдэг Азийн хатан хаан Г.Оюунгэрэл “БАЙГАЛЬ” хэмээх брэндийг онцолсон нь учиртай биз ээ.

Oyungerel Sarnai
Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, Загвар өмсөгч С.Сарнай нар “БАЙГАЛЬ” брэндийг танилцууллаа

Дашрамд тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллах үеэрээ Солонгосын орчин цагийн хөгжмийн урлагийг атгаж явсан “Big bang” хамтлагийн гишүүд болох GD, TOP нарын хамтарсан ” HIGH HIGH” дууны клипэнд солонгос загвар өмсөгчдийн хамтаар тоглосон байдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here