Топ Э.Одгэрэлийн хүргэсэн “Цаг агаар”-ын хөтөлбөрт эгдүүцэв

3606
0
Загварын тайзнаа өөрийн гоо үзэсгэлэн, сайхан биеийг гайхуулж мэргэжил нэгтнүүдийнхээ үлгэр жишээ болсон бүсгүй бол Тод модель Э.Одгэрэл.

Он цаг улирах тусам үнэ цэнээ алдахгүй бриллиант мэт гялалзаж эрхэмсэг оршиж буй хатагтай маань зөвхөн загварт бус кино урлагт түүнчлэн телевизийн салбарт өөрийн мөрийг үлдээгээд амжсан билээ.

Э.Одгэрэл долоон хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай. Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг.

Хавдар судлалын эмнэлэгт угаагчаар ажиллаж ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ирээдүйн топ модель хорьтойдоо үсчин гоо засалчдын тэмцээнд манеканаар уригдсан нь нэр алдар, амжилт карьерынх нь эхлэл байсан аж.

“Мөнхийн залуу” хэмээх сайхан тодотголтой Э.Одгэрэлийн 2016 онд хөтөлж хүргэсэн “Цаг агаарын мэдээ”-ний хөтөлбөр цахим орчинд шуугиан тарьж байгаа бололтой.

Odgerel ania tsag agaar hotlono gj alj baina shde

Gepostet von Хангай Б. am Sonntag, 1. April 2018

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here