Нүүр хуудас Соёл урлаг Төрийн соёрхолт Д.Болд, Европын орнуудаар тоглоно

Төрийн соёрхолт Д.Болд, Европын орнуудаар тоглоно

280
0
bold
Төрийн соёрхолт Д.Болд, Европын орнуудаар тоглоно

“Монгол поп” урсгалыг дэлгэрүүлж, түүнийхээ хариуд улсаас төрийн соёрхолт хэмээх цол хүртсэн Дуучин Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглолт хийх гэнэ.

Европын улсуудад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр хоёрдугаар сарын 8, 9-нд Швед Улсын Стокхолм хотоос тоглолтоо эхлэх аж.

Түүний тоглолт Англи, Франц, Бельги, Ирланд, Унгар, Чех, Австри, Герман, Швейцарь, Турк зэрэг улсаар үргэлжлэх юм байна.

Дуучин Д.Болд өнгөрөгч оны зургадугаар сард өөрийн 12 дахь шинэ цомог болох “Болд” цомгоо сонсогчдод хүргэсэн.

Харин бие даасан тав дахь “12 Ертөнц” тоглолтоо есдүгээр сард хийж, сонсогч фенүүдээ баярлуулсан билээ.

bold
Дуучин Д.Болдын аялан тоглох газруудын тов гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here