Нүүр хуудас Соёл урлаг Төрийн шагналт, Найруулагч Б.Мөнхдоржид туслах аянд нэгдэхийг уриалжээ

Төрийн шагналт, Найруулагч Б.Мөнхдоржид туслах аянд нэгдэхийг уриалжээ

221
0
nairuulagch Monhdorj
МУУГЗ, Найруулагч Б.Мөнхдоржид туслах аянд нэгдэхийг уриалж байна

МУУГЗ, Найруулагч Б.Мөнхдоржид туслах аянд нэгдэхийг уриалжээ.

Баянхонгор аймгийн уугуул Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн хүү МУАЖ, МУУГЗ, УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдорж нь бөөрний архаг дутагдал оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Түүнд эрчимд эмчилгээ хийлгэх нь нэн шаардлагатай байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон уран бүтээлч нөхөд нь БНСУ-ын гурван эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэх боломжтойг судалсан ба өдөрт 1 орчим сая төгрөгний суурь эмчилгээ хийлгэх шаардлагатай ба хагалгааны зардалд 180 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Иймээс түүний төрөлх нутгийн уран бүтээлчид буюу Б.Пүрэвдагва захиралтай Баянхонгор аймгийн ХДТ-ын уран бүтээлчид хамт олон сайн дураараа нэгдэн Б.Мөнхдорж багшийн эмчилгээний зардалд 1 сая төгрөгийг хандивласан байна.

Мөн Хонгор нутгийн соёл урлагийг дээдэлдэг халуун сэтгэлт хүмүүстээ ахмад уран бүтээлчийнхээ амь насыг аврах үйлсэд нэгдэхийг уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here