Нүүр хуудас Соёл урлаг Удам дамжсан авьяасаа ургуулж яваа Мисс Ц.Аззаяа ялагчийн ТИТЭМ зүүлээ

Удам дамжсан авьяасаа ургуулж яваа Мисс Ц.Аззаяа ялагчийн ТИТЭМ зүүлээ

1525
0
miss-Azzaya-03
Удам дамжсан авьяасаа ургуулж яваа Мисс Ц.Аззаяа ялагчийн ТИТЭМ зүүлээ

Удам дамжсан авьяасаа ургуулж арчилж яваа алаг нүдэн, авьяаслаг бүсгүйг Ц.Аззаяа гэдэг.

Түүнийг сайн ажвал манай олны танил, тэр дундаа нийтийн дууны нэртэй нэгэн дуучинтай тун төстэй харагдаж буй биз?

Тиймээ, таны таамаглал байгаа онолоо. Нүдээрээ инээсэн энэ бүсгүй бол МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн охин юм.

Тэрээр ээжийнхээ том алаг нүд, гоо зүс царайг нь өвч дуурайжээ. Ц.Аззаяагийн эмээ нь мөн манай хошин урлагийн нэрт зүтгэлтэн, МУГЖ Л.Чаминчулуун юм.

Урлагийн гэр бүлд өс ч торнисон Ц.Аззаяа Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд өөрсдийн эх орноо төлөөлөн оролцсон “Miss Asia 2018” тэмцээн Энэтхэг улсад бүтэн сар орчмын хугацаанд зохион байгуулагдаж энэ сарын 10-нд шилдгүүдээ тодруулсан бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс, жүжигчин Ц.Аззаяа тэргүүн байр эзэлж, ялагчийн титмийн эзэн болжээ.

Андра агентлагийн загвар өмсөгч, Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин тэрээр тус тэмцээнд тун амжилттай оролцож “Miss Personality”, “Miss Fitness”-ээр мөн шалгарчээ.

Мисс, жүжигчин Ц.Аззаяагийн гэрэл зургаас хүргэж байна

azzaya
“Miss Asia 2018” тэмцээн Энэтхэг улсад зохион байгуулагдлаа
Azzaya-miss
“Miss Asia 2018” тэмцээний ялагч Ц.Аззаяа
Miss-azzaya
Түүний ээж МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн хамт
azzaya
Тэрээр “Вансэмбэрүү” МУСК-ны Гүнжээгийн дүрд тогложээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here