Нүүр хуудас Соёл урлаг УДЭТ-ын тайзнаа “Хайрын виз” жүжиг тоглоно

УДЭТ-ын тайзнаа “Хайрын виз” жүжиг тоглоно

337
0
hairiin-viz
УДЭТ-ын тайзнаа "Хайрын виз" жүжиг тоглоно

Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” жүжгийг тоглох гэж байна. Энэ жүжгийг хориод жилийн өмнө анх тогложээ.

Жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү М.Батболд найруулж байгаа аж. Залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын “Хайрын виз” жүжгийг оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 28-30-ны өдөр тоглоно.

Жүжгийн гол дүрд залуу жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн болон Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү нар тоглохоор бэлтгэлдээ оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here