Нүүр хуудас Соёл урлаг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 22, 23-нд “Хайрын виз” жүжиг тоглогдоно

УДЭТ-ын тайзнаа энэ сарын 22, 23-нд “Хайрын виз” жүжиг тоглогдоно

159
0
hairiin-viz
УДЭТ-ын тайзнаа энэ сарын 22, 23-нд “Хайрын виз” жүжиг тоглогдоно

Улсын драмын эрдмийн театр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ дүр төрх, шинэ тавилттай өөрийн тайзнаа дахин амилуулж байгаа.

Тус жүжгийг М.Батболд найруулсан бөгөөд гол дүр Жаргалд залуу жүжигчин Т.Сэргэлэн, Цэнгэлд О.Майдарравжаа, Сүндэрт П.Мягмарсүрэн, Ануд Ц.Цэлмүүн тоглож байгаа бөгөөд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү нар туслах дүр бүтээнэ.

Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн “Хайрын виз” жүжигт хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг.

Уянгын драмын “Хайрын виз” жүжиг энэ сарын 22, 23-нд 21:00 цагт УДЭТ-д тоглогдоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here