Нүүр хуудас Соёл урлаг ФОТО: Г.Солонго: Эмэгтэйлэг төрхийн дайсан “УУРАГ”

ФОТО: Г.Солонго: Эмэгтэйлэг төрхийн дайсан “УУРАГ”

331
0
Г.Солонго
ФОТО: Г.Солонго: Эмэгтэйлэг төрхийн дайсан "УУРАГ"
Өө сэвгүй төгс бие бялдрыг өөртөө цогцлоож өдгөө дөчин насны босгыг давсан ч гэсэн арваннаймт шиг гунхаж яваа Фитнесс мисс бол Г.Солонго. Эмэгтэйлэг биетэй байхыг илүүд үздэг фитнесс маань амьдрал дээр учиргүй ялгарчихсан булчин шөрмөс нь зангирчихсан овойж бондойсон байх дургүй гэнэ.

“Овойх юмнууд нь овойдог байг, тэрнээс гар, нуруу хамаг юм нь овойж зангирчихсан байх нь надад өөрт минь таалагддаггүй. Мэдээж тайзан дээр гарч тэмцээнд орох бол өөр хэрэг”

гэсэн юм. Мөн түүнчлэн уураг ууж л байгаа бол мэргэжлийн тамирчдын баримталдаг хоолны дэглэм барьж, уургаа бүрэн шатааж усан хулгана болтлоо дасгал хийж, 4 сар хэрэглээд 2 сар амарч чадахгүй л юм бол уураг хэрэглэх дэмий гэж зөвлөжээ.

Тэрээр байнга гангалж явах дургүй гэнэ. Үзэл санаагаа шулуухан илэрхийлдэг тэрээр

Би лав дандаа гоё ганган манган явах дургүй ээ. Хааяа навсайчихсан явж байх кайфтай ш дээ. Хэн ер нь байнгын жимбийчихсэн явж байдаг юм, лай лай. Энэ маань яачихаа вээ гэтэл нь тогонд цохиулчихсан юм шиг дэлбэрчихсэн явж байх харин ч зугаатай. Сайхан майхан байхаас залхах үе ч байдаг шүү. Ядаж байхад тэр нь нээх их ажиллагаатай цаг орохыг нь яаана. Ийм өдөр дүнсийсхийгээд л сэгсийгээд л явж байх сайхан. Дэлбэрвэл дэлбэрчихээд л, арзайвал арзайчихаад л, зэгзийвэл зэгзийчихээд л алинийг нь ч чадна ш дээ. Гундах нэг өдөр байхад мандах 1000 өдөр байдаг

хэмээж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here