Нүүр хуудас Соёл урлаг ФОТО: Хойд туйлыг зорих хүсэлтэй Монгол бүсгүй С.Номин

ФОТО: Хойд туйлыг зорих хүсэлтэй Монгол бүсгүй С.Номин

585
0

Хойд туйлд 300 км замыг нохой чаргаар туулах аяллын ээлжит оролцогчыг сонгох санал асуулга /2017.12.13/-ний өдөр өндөрлөв.

Шведийн аяллын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг “Fjallraven polar” компаниас зохион байгуулдаг зургаан өдрийн аялалд оролцохыг хүссэн иргэд дэлхийн өнцөг булан бүрээс саналаа илгээдэг. Энэ жил гэхэд таван тивийн 100 гаруй иргэд бүртгүүлсэн бөгөөд хамгийн өндөр санал авсан нэг оролцогчийг Хойд туйлд аялуулах юм.

Монголын адал явдалт аялал сонирхогчдоос энэ жил Америкт амьдардаг С.Номин, уулын спортын ОУХМ Д.Эрдэнэтогтох болон 25 насандаа амжиж 25 улсаар аялах зорилго тавьсан Б.Сарантуяа нарын бүсгүйчүүд өрсөлдөж байна. Мөн Б.Батаа нарын арван оролцогч бүртгүүлжээ.

Нийт оролцогчдоос одоогоор Энэтхэг, Пакистан, Унгар, Малайз, Финландын оролцогчид хамгийн өндөр саналтай явна.

Монголын оролцогчдоос С.Номин хамгийн өндөр буюу 15 мянган саналаар есдүгээрт бичигдэж байна. Түүний хувьд Америкт амьдардаг бөгөөд монголчуудын үүсгэн байгуулсан “Nomadic” явган аяллын клубт хичээллэж, өндөр оргилуудад авирч байжээ. С.Номин өөрийн саналаа сүүлийн нэг хоногийн дотор даруй хоёр дахин өсгөж чадах юм бол шилдэг оролцогчоор шалгарах боломжтой.

Монголын өөр нэг онцлох оролцогч бол уулчин Д.Эрдэнэтогтох. Дэлхийн дээвэр Эверестийг зорьж байсан говийн бүсгүй энэ удаа Хойд туйлд аялахыг хүсчээ. Түүний хувьд одоогоор 2170 саналтай яваа учраас тэргүүлэгчдээс хэдийнэ холдсон. Тиймээс С.Номинг дэмжихийг монголчууддаа уриалжээ.

Үүргэвчтэй аялагч Б.Сарантуяагийн хувьд энэ удаа 6755 санал авснаар тэргүүлэгчийн эгнээнээс хасагдсан гэхэд болно.

Хойд туйлын нохой чарганы аялалд 2015 онд Э.Цэрэндолгор ялалт байгуулж байсан бол энэ жилийн оролцогчид түүний амжилтад хараахан хүрч чадахгүй бололтой. Гэхдээ 24 цагийн дараа санал асуулга өндөрлөх тул С.Номинд тэргүүлэгч болох боломж бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here