Нүүр хуудас Соёл урлаг Хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ

Хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ

151
0
Шижирбат
Хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ
“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлэгт оролцож өөрийн авьяас чадварыг дэлхийн хэмжээнд гайхашруулаад байгаа билээ.

Тэрбээр өмнө нь “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байсан удаатай. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн ч, хоёр дахь шатны шалгаруулалтаас хасагдсан юм.

Харин “Авьяаслаг Азичууд” шоуны эхний шалгаруулалтад үзүүлсэн үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй хоёр хөтлөгч алтан баззер дарснаар монгол залуу “Авьяаслаг Азичууд” шоуны шилдгийн шилдэгт үлдсэн.

Тэгвэл Б.Шижирбат /2017.12.07/-ний өдөр  “Авьяаслаг Азичууд” шоуны финалын шатны шинэ үзүүлбэрээрээ найз охиндоо гэрлэх санал тавьж олныг гайхашруулсан.

Түүний найз охин Б.Оюун-Эрдэнэ энэ талаар өөрийн цахим хуудаснаа

Гэрлэх санал, үзүүлбэрийн талаар( гол санаа) юу ч мэдээгүй нэг хүн сууж байгаа нь. Энэ бүгдийг энэ болтол нуух гэж бүгд тохирцгоочихсон, төөрүүлэх үедээ төөрүүлж, хамт байхдаа сандарцгаагаад их юм болжээ. Тухайн үед анзаараагүй ч эргээд бодоход ямар их хичээл зүтгэл гаргаж энэ бүгдийг зохицуулсан байна вэ ямар их сэтгэл вэ ? гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байх юм. Яг мэдрэмж баяр хөөрөө үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Мөн Монгол улсын тань нэр мандахад таны санал, сэтгэл их бага гэлтгүй чухал шүү. Хүн бүр чухал

хэмээн хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here