Нүүр хуудас Соёл урлаг Хайрын дууч залуус, арван жилийн дараа…

Хайрын дууч залуус, арван жилийн дараа…

331
0
motiv-hamtlag-01
Хайрын дууч залуус, арван жилийн дараа...

Хайрын дууч залуус хэмээн тэднийг нэрлэж болох биз ээ. “Мотив” хамтлаг уран бүтээлийнхээ замналд ороод арван жилийн дараа ийн СТА цол хүртлээ.

“Мотив” хамтлагийнхан энэ сарын 1-нд нээлтээ хийсэн “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” болжээ. Учир нь “Хувьсал” продакшны захирал Г.Цоггэрэл тус хамтлагийн продюсер юм.

motiv-hamtlag
“Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” болжээ /2019-03-01/

Энэ талаар Ц.Сайнцогт,

 “Одоогоос 16 жилийн өмнө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, Соёл урлагийн их сургуулийн босгоор алхаж, гурван сайхан найзтайгаа мөрөөдлөө биелүүлэх алхмаа эхлүүлж, 2008 онд анхны уран бүтээлээ туурвиж, өдгөө 11 жил болжээ. Энэ сайхан өдөр хамтлагаараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа. Мөн гэр бүлийнхэндээ хайртай шүү” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here