Нүүр хуудас Соёл урлаг Халловин нь хүүхдүүдийн хамгийн дуртай баяр

Халловин нь хүүхдүүдийн хамгийн дуртай баяр

119
0
Halloween
Халловин нь хүүхдүүдийн хамгийн дуртай баяр
Halloween гэдэг үг нь holy-ариун (hallow), evening-үдэш (een) буюу Ариун-Үдэш гэсэн утгатай. Энэ нь Христийн Бүх Ариун Хутагтын өдрийн өмнөх үдэш юм.

Христосын шашнаас өмнө Европчууд 10 сарын 31-ний өдөр талийгаачдын сүнс эргэж ирдэг гэж итгэдэг байжээ. Сүнсийг айлгахын тулд хүмүүс чөтгөр, шулам шиг хувцаслан чанга чанга авиа гаргадаг. Мөн түүнчлэн их гал өрдөн сүнсийг дайжуулдаг байж.

Нилээд хугацааны дараа сүнс болон чөтгөр шуламд итгэхээ больж энэ өдрийг хөгжилтэй хэлбэрээр тэмдэглэдэг болсон байна. Европоос Америкт ирсэн цагаачид энэхүү ёс заншлыг анх дэлгэрүүлсэн ба өөрийн гэсэн нэгэнАравдугаар сарын 31-нд Америкчууд Халловины баярыг тэмдэглэдэг. Halloween гэдэг үг нь holy-ариун (hallow), evening-үдэш (een) буюу Ариун-Үдэш гэсэн утгатай. Энэ нь Христийн Бүх Ариун Хутагтын өдрийн өмнөх үдэш юм.

Христосын шашнаас өмнө Европчууд 10 сарын 31-ний өдөр талийгаачдын сүнс эргэж ирдэг гэж итгэдэг байжээ. Сүнсийг айлгахын тулд хүмүүс чөтгөр, шулам шиг хувцаслан чанга чанга авиа гаргадаг. Мөн түүнчлэн их гал өрдөн сүнсийг дайжуулдаг байж.

Америкийн Нэгдсэн Улсад Халловин нь хүүхдүүдийн хамгийн дуртай баяр юм. Тэд янз бүрийн аймшгийн баг, өмсгөл өмсөн айлуудын хаалга тогшин “Treak or Treat” гэж хэлдэг ба хүмүүс хариуд нь чихэр, жимс өгнө. Хэрвээ юу ч өгөхгүй бол хүүхдүүд хариуд нь янз бүрээр шоглодог байна. Хулууны дотрыг хоослон цэвэрлэж, нүүр гарган зороод хөндийн дотор нь лаа асаадаг. Үүнийг Jack-o’-lanterns (lantern-гэрэлтүүлэг) нэрлэдэг ба аймаар харагддаг учраас сүнснүүд айна гэж үздэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here