Нүүр хуудас Соёл урлаг Холливудын од Ричард Гир Төрийн ордонд зочлов

Холливудын од Ричард Гир Төрийн ордонд зочлов

154
0
Ричард Гир
Холливудын од Ричард Гир Төрийн ордонд зочлов
Өнөөдөр Төрийн ордонд Холливудын нэрт жүжигчин Ричард Гир зочилжээ. Тэрбээр өмнө нь 2014 онд Монгол Улсад ирсэн билээ.

Тухайн үед “Монгол оронд ирсэн маань миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Танай оронд ирээд сэтгэл өндөр байгаа маань урд насны ерөөл биз ээ. Би одоогоос 15 жилийн өмнө Монголд ирсэн, тэр үед үс минь бараан байлаа. Эндээс очоод би эхнэртэйгээ танилцсан, тэр нь магадгүй энд уусан сайн усны ид шид байж болох юм. Монголчуудын зүрх сэтгэлд бурханы шашин гэдэг үнэт эрдэнэ нь одоо ч хадгалагдсаар байгаа нь юутай зүйрлэшгүй агуу гайхамшигтай зүйл вэ. Та бүхэн байгалтайгаа, гэртэйгээ, хэрхэн болгоомжтой харьцдаг билээ. Нэг газар байж байгаад нүүхэд ямар ч ул мөр үлдээдэггүй зан заншил нь ёс суртахуун ч байж болно. Энэ бол бурханаас заяасан хишиг юм” хэмээн хэлж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here