Нүүр хуудас Соёл урлаг “Хунт нуур” балетад шинэ ХАНХҮҮ төрнө

“Хунт нуур” балетад шинэ ХАНХҮҮ төрнө

286
0
hunt-nuur
"Хунт нуур" балетад шинэ ХАНХҮҮ төрнө

УДБЭТ-ын энэ сарын хуваарьт тоглолт болох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын гол дүрд тус театрын залуу гоцлооч Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг нар тоглох гэж байна. Ийн тус театрын балетын гоцлоочдын эгнээг залуу авьяаслаг уран бүтээлчид өргөжүүлэн тэлж байгаа аж.

Тодруулбал, Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос эхлэн ДБЭТ-т театрт ажиллаж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд “Щелкунчик” балетын Принц, “Хунт нуур” балетын Па-де-труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хааны дүрийг бүтээсэн чадварлаг залуу уран бүтээлч юм.

Түүнчлэн Ө.Мөнхжин ОХУ-д суралцаж байх хугацаандаа “IBCC-2017” балетын тэмцээнд оролцож тусгай байр, өнгөрсөн сард ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Сонирхуулахад, “Хунт нуур” балет энэ сарын 9-нд УДБЭТ-т тоглогдоно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here