Нүүр хуудас Соёл урлаг Хэнтийн Батноров суманд “Талын Түмэн Адуу” арга хэмжээ болно.

Хэнтийн Батноров суманд “Талын Түмэн Адуу” арга хэмжээ болно.

375
0
“Талын Түмэн Адуу” арга хэмжээ
Хэнтийн Батноров суманд “Талын Түмэн Адуу” арга хэмжээ болно.
Монголчуудын мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах, гадаад, дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Талын Түмэн Адуу” арга хэмжээ ирэх сарын 4-5-нд Хэнтий аймгийн Батноров суманд болно.

“Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд Улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид 2000 адуун сүрэгтэйгээ оролцох аж. Мөн ӨМӨЗО-оос адуучдын төлөөлөл ирж оролцоно.

“Талын Түмэн Адуу” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр “Адуучдын Хээрийн цайллага”, адуун туувар, богино зайн бооцоот уралдаан, хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адуун цуваа, Уран уургач шалгаруулах Шургуу тэмцээн, эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээнийг үзэж сонирхох боломжтой. Мөн малчдын өвөлжөөтэй танилцаж, тал нутгийн тайга нохойн уралдаан, Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлагийн үзэсгэлэн, “Талын Түмэн Адуу” фото зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт зэргийг үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Хэнтий аймаг нь Их эзэн Чингис хааны өлгий нутаг тул аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн өндөр боломжтой. Тус аймгийн 13 жуулчны баазад 2016 онд дотоодын 15 мянга 855, гадаадын 1500 жуулчин аялсан гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргасан бөгөөд энэ нь өмнөх жилээсээ есөн хувиар өссөн үзүүлэлт юм.  Тиймээс энэ үзүүлэлтийг улам бүр нэмэгдүүлэх Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс дээрх арга хэмжээг зохион байгуулж буй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here