Нүүр хуудас Соёл урлаг Хятад, Монголын хамтарсан урлаг соёлын тоглолт боллоо

Хятад, Монголын хамтарсан урлаг соёлын тоглолт боллоо

323
0

Монгол Улсын консерватори /Хөгжим бүжгийн коллеж/, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамтарсан нөхөрлөлийн тоглолт /2017.11.29-нд/ Улаанбаатар хотноо боллоо.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд урлаг, соёлоо ард түмэндээ сурталчлан таниулах зорилго дор энэхүү тоглолтыг хийжээ. Үүний өмнө Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн урилгаар Монгол Улсын консерватори нь БНХАУ-ын Хай Нан их сургуулийн хөгжмийн дээд сургууль, Хай Нан багшийн их сургуулийн хөгжмийн дээд сургуультай хамтран Хай Нан мужид нөхөрлөлийн тоглолт хийсэн юм байна.

Тоглолтыг БНХАУ-ын Хай нан мужийн соёлын яамны сайд, Соёл урлаг спортын газрын дарга нар,  Хай нан их сургууль болон Хай нан багшийн сургуулиудын захирал, эрдэмтэн багш, оюутнууд үзэж өндрөөр үнэлжээ. Мөн хоёр талын соёлын харилцааг хөгжүүлэх хүрээнд 2016 онд Монгол Улсын консерваторид “Дорнын салхи” соёл урлагийн танхимыг байгуулж, “пипа” “хубис” “жун руан” “да руан” хөгжмийн зэмсгүүдийг бэлэглэжээ. Тус сургуульд Хятад улсаас мэргэжилтэн багш ирж, хөгжмийн хичээлийг оюутан сурагчдад заасан байна. Үүний дараа Монгол Улсын консерватори “Корпорайт” зочид буудалд “Пипа” хөгжмийн тоглолт  хийсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татсан. Энэ нь “Пипа” хөгжмийн сургалтыг Монголд анх удаа нэвтрүүлсэн нь түүхэн үйл явдал болсон төдийгүй оюутан сурагчдын уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, суралцах хүсэл сонирхлыг дээшлүүлсэн соёлын чухал хөтөлбөр болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here