Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит ‘’Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг’’ шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн сургалтыг сайжруулах, сурагчдад уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой энэхүү уралдаанд дүүргийн нийт 17 сургуулийн найрал дууны хамтлаг оролцсон юм. Энэ жилийн уралдаанд 84 дүгээр сургуулийн найрал дуучид тэргүүн байр эзэлсэн бол “Амгалан” цогцолбор сургуулийн хамтлаг удаалсан. Гутгаар байрт 48 дугаар сургуулийн дуучид, тусгай байрыг 33 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус эзэллээ.
Тус тэмцээний “Шилдэг удирдаач” –аар “Шинэ монгол” сургуулийн багш Б.Амарбаяр, “Шилдэг хөгжмийн найруулга” шагналыг 84 дүгээр сургуулийн багш Д.Эрдэнэбаяр нар хүртсэн юм. Дашрамд мэдээлэхэд, 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаан Нийслэлийн 378 жилийн ойн баяр, Нийслэлийн соёл урлагын газар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцсанаараа онцлог байлаа.