Нүүр хуудас Соёл урлаг Царайлаг хүүхнүүд хоосон толгойтой гэж ХУДАЛ!

Царайлаг хүүхнүүд хоосон толгойтой гэж ХУДАЛ!

443
0
Мисс
Царайлаг хүүхнүүд хоосон толгойтой гэж ХУДАЛ!
Царайлаг хүүхнүүд хоосон толгойтой гэх яриа хэдийнээ улиг болж, энэ цагт уг яриа харин ч эсрэгээрээ болсон нь олон чадварлаг эмэгтэйчүүдээс тодхон харагдана.

Олон нийтэд олон талаараа үлгэр дууриал үзүүлж яваа авьяастай, хөдөлмөрч, зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч хэмээн түүнийг тодорхойлдог.

Энэ бүсгүй бол “Miss Earth 2015” тэмцээнд амжилттай оролцож, ганзага дүүрэн эх орондоо ирсэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг юм. Маркетингийн чиглэлээр төгссөн бүсгүй маань хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн загварын салбарт орсон гэдэг. Өдгөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр кино урлагт хөл тавьж АНУ-ын “Netflix” компаний бүтээл “Марко Поло”-д дүр бүтээсэн ганц монгол эмэгтэй юм. Нийгмийг ямагт сайн сайхан зүйлд өөрийн чадах хэмжээгээр  уриалхыг хичээдэг гоо бүсгүй маань нэгэн уриалгыг дэвшүүлээд байна.

Ингэхдээ

Найзуудаа дөрьөн ханатай гэр зардаг газар мэдэх үү? Ойролцоогоор хэд гэдэг юм бол? Бас орон гэр хэрэгтэй, хүнд амьдралтай хөгшин эмээ, өвөө ч юм уу хүмүүсийг хаанаас яаж олох вэ? Төрсөн өдрөө тэмдэглэж идэж, ууж, гарч орох, бэлгэнд зарах мөнгөөр хэрэгтэй ганц хоёр ч гэсэн хүмүүсийг нь найзуудтайгаа нийлээд гэр оронтой болгох гэсэн юм

гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Сайн сайхан зүйлд уриалсан түүний уриалгаа биелэлээ тун удахгүй олох нь дамжиггүй биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here