Нүүр хуудас Соёл урлаг Шаргал үст Ука “Ганцаардлаас бүү ай”

Шаргал үст Ука “Ганцаардлаас бүү ай”

1279
0
Singer Uka
Шаргал үст Ука "Ганцаардлаас бүү ай"

Шаргал үст Ука

Түүнийг эрч хүчтэй, дайчин, хөдөлмөрч, хэзээд нэг зангаараа, ихэмсэг атлаа энгүүн, элдэв баггүй өөрөөрөө байхын сайхныг, үнэ цэнийг мэдрүүлдэг түүнээс суралцах зүйл их хэмээн олон нийт дүгнэдэг нь нууц бишээ.

Уран бүтээл бүхнээрээ байлдан дагуулж чаддаг түүний ээлжит шинэхэн уран бүтээл тун удахгүй мэндлэх гэнэ.

Ганцаардлаас бүү ай
Чи ганцаардах бий гэж бүү ай
Ганц дайчин ганцаардахгүй
Гараа чанга атгаад өөртөө итгэ
Холыг зорьж явахад огт алзахгүй ээ
Хоёрын хооронд бяцхан бүү сэтгэ
” хэмээх шинэхэн дуугаа энэ сарын 26-ны өдрөөс цацаж, эхлэх нь ээ.

Дууны үгийг нь Quiza бичсэн бол хөгжмийн найруулгыг “Ocean grey” студийн хамт олон хийжээ. Дашрамд дуулгахад түүний гурав дахь бие даасан цомог болох “Хөг-жим” цомог “Hi-Fi” рекордсын салбаруудаар хамгийн их борлуулалттай “Оны шилдэг цомог”-оор шалгарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here