Нүүр хуудас Соёл урлаг Шилдэг ЗУРГАА нэг уран бүтээлд нэгдэнэ

Шилдэг ЗУРГАА нэг уран бүтээлд нэгдэнэ

85
0
Уран бүтээл
Шилдэг ЗУРГАА нэг уран бүтээлд нэгдэнэ

Кино урлагт өөрийн уран бүтээлээрэ танигдсан Зургаан эрхэм нэгджээ. Тодруулбал “Карма” буюу үйлийн үр сэдвийн дор зургаан шилдэг найруулагч нэгдэн уран бүтээл туурвихаар болжээ

“Хязгааргүй үнэн худлын дунд гагцхүү үйлийн үр оршино” хэмээсэн найруулагчид хүний сайн, муу хийсэн үйл бүхэн гурван цагийн амьдралд харилцан уялдаатай болохыг уран бүтээлээр харуулах ажээ.

Тэд хэдийгээр жил гаруйн хугацаанд бэлтгэгдсэн энэхүү нэн сонирхолтой уран сайхны киногоо оны өмнө гаргахаар төлөвлөжээ. Үзэгчид нэг киноноос зургаан өөр өнгө, зургаан өөр санааг хүлээн авах юм.

Нийгэмдээ эерэг, зөв мэдээллийг түгээхээр нэгдсэн найруулагчид нэгэн дуугаар “бидэнд ашиг чухал биш” хэмээсэн юм.

Ингээд ЗУРГААН НАЙРУУЛАГЧИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ:

Б.Ганболд /Хамба студи/
Ш.Доржсүрэн /ДОЗ энтертайнмент/
Ч.Ганзориг /Монголфильм студи/
Ч.Батбаяр /Мазаалай студи/
П.Дэлгэрбаяр /Абсолют студи/
Б.Чингүүн /ЕСҮ фильм/

Зургаан найруулагчид “Үйлийн үр” сэдвийг ямар жанраар гаргах вэ гэдгийг сугалаагаар шийджээ. Өөрөөр хэлбэл, тэд триллер, драма, эротик гэх мэт зургаан өөр жанраар нэг сэдвийг илэрхийлэн гаргах юм.

Зүүн гар талаас: Ш.Доржсүрэн, Ш.Дэлгэрбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ч.Батбаяр, Б.Чингүүн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here